Powered By Blogger

Sunday, November 21, 2010

INTERVIEW TO MEDIA-SONINI YARILTSLAGA

Tuesday 17 august 2010 2 17 /08 /2010 07:31
YESTERDAY  INTERVIEW  ABOUT MY PROJECT"PAINTING TOUR AROUND THE WORLD" AND CREATIVE ART WORK PUBLISHED IN THE  NEWSPAPER "KHUMUUS"OF MONGOLIA :
-MINII TOLSIIN TUHAI YARILTSLAGA "KHUMUUS"SONIND 2010.08.18-D NIITLEGDEV.GEVCH ENE HURAANGUI TOVCH YARILTSLAGIG SURVALJLAGCH ZARIM ZUILSIG BURUU TASHAA BICHSEN TUL BI TEDEND ZALRUULGA HIIHIIG HUSSEN TUHAI EMAIL-IIG ILGEESEN BA ,BI END ENE  EMAIL-IIG HAVSARGASAN TUL  ZALRUULJ UNSHINA UU.DOORHI BUREN HEMJEENII SURVALJLAGIG ENE SONIND NIITLEHED ZAI IH EZLEH BAISAN TUL SURVALJLAGCH HURAINGUILAN NIITLESEN.IIMD TA BUHEN DELGERENGUI BA ALDAAGUI SURVALJLAGIIG ENDEES UNSHINA UU
  
ДЭЛХИЙГ  ТОЙРОХ  УРАН ЗУРГИЙН  АЯЛАЛ 
  
Сурвалжлагч : Та өөрийнхөө тухай, уран бүтээл, уран бүтээлийн төслөө танилцуулна уу.
Түдэвийн Энхбаатар: Намайг Түдэвийн Энхбаатар гэдэг, чөлөөт уран бүтээлч ба ДУДС-ийг(Дүрслэх Урлагын Дунд Сургууль) 1980 онд төгссөн. 1980 оноос 2009 он хүртэл худалдааны 3–р Êонтор,Улсын Үзэсгэлэн Чимэглэлийн Газарт  зураач, халтуур (үзүүлэн, самбар), хувийн жижиг бизнес зэрэг ажлыг эрхэлсэн. 2009 оны 4 –р сараас уран бүтээлийн ажлаа хийхээр зорьж “Дэлхийг Тойрох Уран Зургийн Аялал”(Painting Tour Around the World") нэртэй төсөл боловсруулж улмаар Эстони улсад “Уран бүтээлчдын солилцоо” (Artist In Residence program) хөтөлбөрт 2009 оны 4 – р сарын 5 наас 7 – р сарын 5 хүртэл хамрагдаж 17 тосон будгийн бүтээл туурвин үзэсгэлэнгээ Таллинн хотод гаргасан. 30 гаруй уран бүтээл хийхээр төлөвлөж байсан гэвч, Таллинн  далайн эрэгт байрладаг хүйтэн сэрүүн, салхитай байсан учир олон бүтээл туурвиж чадаагүй. Эстончууд  дэлхийн уур амьсгал өөрчлөгдөөд ийм сэрүүн байгаа,урд нь ийм байгаагүй гэж хэлж байсан. Миний энэ төслийн зорилго нь тухайн оронд аялж хүн ард, байгаль, ан амьтаны тухай бүтээл туурвих, хэл, ёс заншлаа харилцан солилцох, Монголын соёл урлагыг гадаадынханд,гадаадын соёл урлагыг Монголд танилцуулах, юм үзэж нүд тайлах болно. Монголын Урлагийн Зөвлөл уран бүтээлчдийн төслийг дэмжих тэтгэлэгт хөтөлбөрийг СОРОС-ын сантай хамтарч зохион явуулдаг ба би өргөдлөө 2010 оны 6  сард өгсөн, 8 сарын 15 гэхэд тэтгэлгийн шийдвэр гарах ба би дараагийн төслөө(Уран зураг, видео ба фото зураг) Финляндад үргэлжлүүлнэ. Би мөн энэхүү төслийн дараа гадаад оронд дараачийн төслөө хэрэгжүүлэх эсвэл бакалаврын зэргээр АНУ, Канад, Италид суралцахаар төлөвлөж байгаа. Би одоо 50 настай гэвч зорилгоо биелүүлж, амьдралийнхаа эцсийн мөч хүртэл уран бүтээл туурвиж сурч бололвсрохоор шийдсэн.                            
Сурвалжлагч : Та яагаад уран зураг сонирхох болсон бэ?.Би 6 настайгаасаа зураг зурахыг сонирхож зурж эхэлсэн ба улмаар ирээдүйд “мундаг зураач” болъё гэж мөрөөддөг байсан.  
-Одоо үед уран зураг зураад яваад байхад таны амьдрал болж байна уу?. Зурсан зургаа зараад амжиргаандаа зориулж амьдрах ямар ч боломж байхгүй мөн зураг зурахын хажуугаар жижиг бизнес эрхлээд гайгүй амьдрах боломжгүй ба нилээн санхүүгийн чадвар хэрэгтэй,энэ нь одоогийн Монголын нийгэм ямаршуу байгааг харуулж байна.  
- Уран зургийг урлагийн төрөл гэдэг ч төр засгаас харж хандах нь бага байдаг. ихэнхи зураачид өөрөө өөрсдийгөө олонд таниулдаг. ингэхээр үнэхэээр уран зурагт дуртай сонирхолтой хүн л зураачаа хийдэг байх?.Тийм ээ, ямар ч хүн өөрийн дуртай мэргэжлийн ажлаа хийх сонирхолтой байдаг.  
- Уран зургийг гадныхан их сонирхдог,та гадаадын хэдэн оронд үзэсгэлэнгээ гаргасан бэ?.Гадныхан хэр хүлээж авдаг вэ?.
Уран зургийг ямар ч үндэсний хүн их сонирхдог.Таллинны  гудамжинд зургаа зураад сууж байхад Эстони болон гадаадын хүмүүс их сонирхоно. Зарим нь худалдаж авъя л гэнэ.  Би анхны үзэсгэлэнгээ Эстони улсад гаргасан ба цаашид гадаадын олон оронд мөн Монголдооо гаргах зорилготой байна. Би яагаад 1980 онд ДУДС төгсөөд одоог хүртэл олон уран бүтээл туурвиж, олон үзэсгэлэнгээ дотоод гадаадад гаргаагүй тухайг одоо сонирхуулж яръя. Би 1976 онд 28-р сургуулийн 8-р ангийг төгсөөд өөрийн мөрөөдөж байсан ДУДС-ийн уран зургийн ангид орохыг хүссэн ч харамсалтай нь энэ ангийн элсэлт байхгүй байсан ба бүх элсэлтийн шалгалтаа онц сайн өгч театр чимэглэлийн ангид элсэн орсон. Би 9 сарын нэгэнд хичээлдээ орохоор сургуульдаа иртэл захирал (ардын зураач Амгалан), хичээлийн эрхлэгч хоёр өрөөндөө дуудан уулзаж “чи 8 сарын 25-нд сургуульд ирж бүртгүүлээгүй,анги сургуулийн цэвэрлэгээнд оролцоогүй, чамайг хүүхэлдэй бэлэг дурсгалын ангид шилжүүлнэ”гэсэн. Би тэр үед “мундаг зураач” болно гэсэн халуун мөрөөдөлтэй юу ч мэдэхгүй 15 настай жаахан хүүхэд байсан ба сургуульд бүртгүүлэх, анги сургуулийн цэвэрлэгээний тухайг сонсоогүй. Би 28-р сургуульд сурч байхдаа сайн сурдаг сахилга баттай,анги сургуулийн арга хэмжээ, цэвэрлэгээ субботникт идэвхтэй оролцдог сурагч байсан ба ДУДС-ийн захирал, хичээлийн эрхлэгчийн бодож байсан шиг сахилгагүй хүүхэд байгаагүй. Ингээд би 4 жил өөрийн дургүй мэргэжлээр сурч 1980 онд төгссөн. Гэхдээ би анги сургуульдаа сайн сурдаг, сахилга баттай оюутан байсан (тэр үед сахилга батын үзүүлэлтийг их эрхэмлэн үздэг байв). Хэрвээ захирал, хичээлийн эрхлэгч (мөн ардын зураач Одон тэдэнтэй хамт байсан) нар өчүүхэн шалтгаанаас намайг дургүй мэргэжлийн ангид шилжүүлж миний амьдралыг хохироогоогүй бол 1980 оноос одоог хүртэл олон сайхан уран бүтээл туурвиж Монголд болон гадаадын олон оронд олон үзэсгэлэн  гаргаж хүүхэд  наснаас мөрөөдөж байсан “мундаг уран зураач” болох байсан. Захирал, хичээлийн эрхлэгч хуйвалдаж (арын хаалга тэр үед их байсан) өөрсдийн хамаатан садан, найз нөхдийн хүүхдийг миний дурлаж байсан ангид оруулсан гэж одоог хүртэл бодож гомдож явдаг. Тэр үед олон зураг зурж чаддаггүй хүүхдүүд арын хаалгадаж ДУДС-д орсныг би мэднэ. Би 1981-1984 oнд Улсын Үзэсгэлэн Чимэглэлийн Газарт чимэглэгч зураачаар ажиллаж байхдаа социалист орнуудын уран зургийн академид суралцах тухай өргөдлийг  соёлын яаманд өгсөн ба хариу өгье гэж байсан, гэвч хариу өгөөгүй. Би мөн л хуйвалдаж өөрсдийн хамаатан садан, найз нөхдийнхөө хүүхдүүдийг эдгээр оронд суралцуулсан гэж бодож явдаг. Ийм шалтгаануудаас би дур гутан уран зургийн бүтээл хийлгүй зөвхөн үзүүлэн, самбар хийх гэх мэт халтуурын ажил мөн жижиг бизнесийн ажлыг 2009 oны 3 сар хүртэл хийж ирсэн.
- Үзэсгэлэнгээ гаргаж байхад хүмүүс зургийн тань худалдаж авах санал тавьж байсан уу?. Хамгийн их үнэд хүрсэн зураг тань юу вэ,хэдээр худалдаж авч байсан бэ?.Таллиннд үзэсгэлэнгээ гаргаж байхад хүмүүс миний зурсан зургийг худалдаж авахыг санал болгодог байсан ба би зөвхөн 3 бага хэмжээний зургийг 150 еврогоор зараад бусад зургаа зараагүй. Яагаад гэвэл Монголд үзэсгэлэнгээ гаргахыг зорисон.
- Хамгийн их хугацаа, хүч зарцуулсан зураг тань юу вэ?.85x65 хэмжээтэй “Таллинн хотын байдал” хэмээх зургийг зурж байхад их хүйтэн,салхитай байсан.
- Зураач болгон өөрийн гэсэн төрөл жанртай байдаг. Та ямар төрлөөр зурдаг вэ?.Би бодит уран зургийн төрлөөр зурдаг.
- Таны зургийн онцлог?.Ерийн бодит уран зургийн онцлогтой.
- Ихэнх зураачид урландаа орж ирээд эрх чөлөөг мэдэрдэг гэдэг. Та хаана эрх чөлөөг мэдэрдэг вэ?.Би жинхэнэ эрх чөлөөг,зураг зурж байхдаа мөн амгалан тайван орчинтой (хэрүүл зодоонгүй, доромжлолгүй, хүчирхийлэлгүй) газар мэдэрдэг ба зураач болж төрсөндөө баярлаж явдаг. Монголд эрх чөлөө хязгаарлагдмал буюу хүчирхийлэл ихтэй ба би миний амьдрал хүчирхийллээс тойроогүй. Би ардчилсан хувьсгал ялсны дараа гадаадад бакалвр болон магистрын зэргээр сурах санхүүгийн боломж байгаагүй ба 1996 онд 2 өрөө байраа зарж АНУ-д англи хэлний мэдлэгээ дээшлүүлж дараа нь бакалаврын зэргээр сурахыг зорьсон ч виз авч чадаагүй,консулын ажилтан хэдэн асуулт асуугаад виз татгалзчихдаг юм байна лээ. Зуучлагч “Номхон Далайн Гүүр” гэгч компани сургалт байрны зардлын  мөнгийг өгөлгүй 2 жил болсон. 1998 онд мөн Австрали-д суралцахыг зорьсон гэвч визний өргөдлийн бичиг баримтыг паспортын хамт Бээжин дахь Австралийн элчин сайдлын яаманд хүргэж өгнө гэсэн  хүн (Бээжин дахь МИАТ-ын төлөөлөгчийн газар-ын төлөөлөгчийн газар жолооч Мөнх-Очир) эдгээрийг хүргэж өгөөгүй байсан ба “Виз чинь удахгүй гарна, хүлээж бай”гэж нэг жил зургаан сар хүлээлгэж хуурч мэхэлсэн. Гэтэл тэр миний бичиг баримтыг элчинд өгөөгүй байсан мөн Бээжингээс зугтаад явчихсан байсан. Тэгээд би Австралийн сургуулиac зардлаа эргүүлж авахад бүртгэл, банкны төлбөр гэх мэт шалтгаанаар талаас илүү хувийг нь суутган явуулсан байсан. Ингээд би луйварчдад залилуулж хохирсон, түүнээс хойш эгчийндээ амьдарч байна. Одоо ч хохирч хэлмэгдсээр явна.Халуун зун би цамцаа тайлан гартаа бариад богино шорттой явж байсан юм(хэн ч халуун зун цамцаа тайлж гартаа барин шорттой явна шүү дээ!). Гэтэл 2010 оны 9 сард "Дээдсийн Хүрээлэн” сонины эрэн сурвалжлагч гэх Түвшинболор гэгч намайг ор үндэсгүй гүтгэн доромжилсон, нэр төрийг минь гутаасан мэдээллийг сониндоо миний зурагтай хамт тавьсан байсан. Тэр “Нүцгэн шалдан, цагаан богино шортттой, хар цүнхтэй, сахал үсэндээ баригдсан, номын дэлгүүрээр ном сонин гарчиглан хаа сайгүй тэнэж явдаг, нэр усыг нь асуухад хэлдэггүй, Үржнээгийн (Ардын зураач Ядамсүрэнгийн охин буюу манай ангийн багш Туяагийн ах урлагийн гавъяат зүтгэлтэн Үржнээг хамруулан доромжилж бичсэн!) мэдрэл муутай хүү" гэж сэтгүүлчийн ёс зүйг уландаа гишгэн нэр төрийг минь доромжлон гутааж бичсэн байсан. Тэр хэн нэгний захиалгаар мөнгө авч энэ мэдээллийг тавьсан эсвэл гэмгүй хүнийг элдвээр гүтгэн доромжлон илүү цалин авч их нэр төртэй “эрэн сурвалжлагч” болохыг төлөвлөсөн эсвэл ямар зүйл бичиж байгаагаа мэдрэхгүй жинхэнэ “мэдрэл муу, тэнэг, галзуу, солиотой” этгээд байх гэж би боддог. Түүний зурагтай “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, Зиндаа сонины эрэн сурвалжлах албаны дарга” гэсэн мэдээллийг би нэгэн сониноос олж харсан. Хүнийг бие сэтгэлээр хохироодог этгээд яаж ийм цол гуншинтай болдог байна гэж гайхаж инээд хүрч байлаа. Түүний энэ мэдээллээс болж би одоог хүртэл бие сэтгэлээр хохирч хэлмэгдсээр явна (үг буюу олон нийтийн мэдээллийн хэрэгсэл буу зэвсгээс хүчтэй гэдэг үнэн юм билээ). Намайг олон нийтийн газар, гудамжинд явахад бүх л насны хүмүүс “Нөгөө мэдрэл муу, тэнэг, галзуу солиот явж байна” гээд элдэв хэл амаар доромжилтж, зодож цохидог, дарамталж хүчирхийлдэг болсон.Цагдаад хэлж эрхээ хамгаалуулах гэхэд тэд цагдаатай хуйвалдчихна, цагдаад тархиа чулуугаар хага цохиулж, цахилгаан бороохойгоор 30 минут бороохойдуулж байлаа!. Цагдаа намайг гадаад (aнгли, орос) хэл мэддэг, гадаад хүмүүстэй уулзаж ярилцдаг, сахал үстэй Монгол биш, гадаадын тагнуул (ална гэж ч байсан) гэж сэжиглэн мөрдөж хүний эрхийг зорчдөг байсан. Намайг монгол дээл, малгай, гуталтай явахад “Шороотын Цэвээн (Улсын Драмын театрын жүжигчин Түвшинхүү гэгч намайг ингэж доромжилж бүлэг залуустай зодно гэж байсан , мөн  намайг пиджак костъюмтай явж байхад энэ аятайхан костъюмыг чи  хаанаас олж авсан юм гэхлээр нь түүнтэй хамт  явж байсан гадаад хүнд  энэ  эвгүй байдлыг англиар хэлэхэд чи яаж англи хэл мэддэг юм гэсэн.Иймд иймэрхүү эвгүй байдал гаргах,дарамталж доромжлоод байхлээр нь би түүнийг шизотой байх гэдэг бодол  төрсөн ), “Хятад”, алмас, Саддам, Осама  гэх мэтээр доромжилно. Монголчууд Европ, Азийг байлдан дагуулж байсан бол би Монголчуудынхаа “Байлдан дагуулалтанд” 10 жил байлаа!. Одоогийн Монголчууд нэг муу ба сайн дам цуу үгийг чихээр сонсоод муу хүнийг сайн болгон магтаж “тэнгэрт гаргана”, сайн хүнийг муулж амьдаар нь “цусгүй алдаг” болжээ. Намайг гүтгэж, доромжилж хүчирхийлж байсан “эрэн сурвалжлагч” мөн бусад доромжилж хүчирхийлж байсан эрүүл бусчуудад “бурхан үнэнийг шүүнэ” эсвэл амьдралын хуулиар “муу санаат яван хатна”, өргөн уудам Монголынхоо хаан нь явах, сахал үсээ ургуулах, ямар хувцас өмсөх, ном сонин уншиж гэгээрч боловсрох,өөрийн нэрээ хамаагүй хүнд хэлэхгүй байх  нь бүгд миний эрх, 1,5 сая төгрөгийн төлөө саналаа өгч эх орон, түүх, ёс заншлаа зардаг, хадгаламж зээлийн хоршоо байгуулж 10000 хүнийг бие сэтгэлээр хохироодог” эрүүл бус хүн “би биш, дэлхийд зэрэглэлээрээ 2-т тооцогддог зураач мэргэжилтэй, бие сэтгэлээр эрүүл саруул CHINGHIS KHAAN SHIG SAIHAN SAHAL USTEI монгол хүн шүү гэж хэлмээр байна. Мөн бусад Монголчууддаа хандаж хэлэхэд “Баталгаа нотолгоогүй зүйл бичиж гэмгүй хүнийг гэмтэй, гэмт хүнийг гэмгүй болгодог зарим нэг шар сонин уншиж оюун ухааны төөрөгдөл бүү ор гэж захъя. Хэрвээ би тэр “эрэн сурвалжлагчийг” энэ мэтээр гүтгэн доромжилсон байвал намайг цагдаа шүүхтэй, хамтран шоронд хийх л байсан гэж боддог.
- Уран зураг сонирхох болсон шалтгаан?.Бага байхад зураг зурах сайхан санагдаж энэ нь уран зураг сонирхож улмаар зурах шалтгаан болсон.
- Зураачид ер нь жирийн хүмүүсээс арай онцлог байдаг. Шалтгаан нь юу юм бол?.Энэ нь байгалиас заяасан тэдний авъяас юм уу даа.
-Таны дуртай зүйл: Сонин сэтгүүл, ном унших, түүх(ялангуяа Монголын  түүх ),сонгодог рок поп дуу хөгжим сонсох, зурагтаар кино үзэх, явган явах гэх ба залуудаа хөл бөмбөг, сагсан бөмбөгийг сонирхон  тоглодог байсан. Мөн эдгээр спорт болон хокей, уран нугаралтийг зурагтаар ихэд сонирхон үздэг байсан. Би удахгүй Монгол үндэсний сур харваа, шагайн харваагаар хичээллэхээр зорьж байгаа.  
 
 
Сурвалжлагч : Та Эстони улсын тухай сэтгэгдэлээ ярина уу?
Түдэвийн Энхбаатар:Эстони улс нь Балтийн тэнгисийн эрэгт байрладаг 46000 х.д.км газар нутагтай 1,3 сая хүн амтай, нийслэл Таллин хот 1000 жилийн түүхтэй ба 450000 хүн амтай, гудамж талбай нь маш цэвэрхэн, гадаадын жуулчид ихтэй бөгөөд эртний түүх дурсгалын олон сайхан барилга байшин, цайз, зоогийí газруудтай, сайхан цэцэрлэгт хүрээлэнгүүдтэй ба үзэсгэлэнтэй. Эстоничууд эелдэг сайхан ааштай тусархаг, нөхөрсөг, тайван, цэвэрч ба зам хөндлөн гарах, үйлчилгээний газаруудад үйлчлэх, д¿рэм журмыг сайн баримтлан гудамж олон нийтийн газар маргаан хэрүүл зодоон хийх бие биенээ үл хүндлэх бүдүүлэг зүйл байхгүй, үйлчилгээний төлбөр тооцоогоо зөвхөн бэлэн мөнгөний картаар төлөх тул хулгайд алдах, хаях явдал үгүй, өөрийн үндэсний мөнгөн тэмдэгт, эх хэлээ ихэд хүндэтгэх ба ханш нь маш сайн (1крон=15 евро). Олон нийтийн үйлчилгээ зар суртачилгаа ном сэтгүүл ихэнхдээ Эстони хэл дээр байна. Үндэсний болон хотын төв номын сангын байр манай “Саарал ордон”–оос том ба 30 крон төлөөд уншигчдын карт аван ном сонин унших, үнэгүй интернэтийг долоо хоногын 6 өдөр өглөө 10 цагаас орой 20 цаг хүртэл ашиглаж болох ба гадуур байдаг интэрнэт цагт маш үнэтэй 4 евро байдаг гэвч Таллинчууд бараг ихэнхи нь гэртээ компъютор, нөүтбүүктэй тул номын сангын интернэт болон гадуур буй интернэт кафе - г ашигладаггүй. Олон нийтийн үйлчилгээнүүд маш сайн барааны үнэ үнэтэй гэвч маш чанартай өргөн сонголттой Эстоны болон барууны  бараануудтай. Суурин ба цагаа÷ Оросууд хятадаас хямд чанаргүй бараа авчирч гадаадын жуулчдад өндөр үнээр зарж хуóрна. Эстонид 350 мянган суурин цагаач оросуудтай гэвч тэд хулгай хийх, архидах, хэрүүл маргаан, зодоон гуйлга гуйх хог түүх гэх мэт бүх л муу муухай зүйлийг хийнэ. Эстоничууд гайгүй сайн амьдрах  ба 600-1000 еврогын цалин авна гэхдээ ажилгүйдлийн асуудал байдаг буюу гадаадын оюутнуудад ажил олдохгүй. Барилга башингын дизайн сайн, маш цэвэрхэн ба ариун цэврийн  өрөө гэхэд дээд зэрэглэлийн зочид буудлынх шиг. Эстоничууд шар айраг, жимсний дарсанд дуртай, халамцуу хүмүүс гудамжинд тааралдана гэхдээ хэрүүл маргаан зодоон хийхгүй хоорондоо эвтэй найрсаг амьдарч хуулийг дээдэлнэ. Цагдаа баривчилж эрүүлжүүлж хүний эрхийг зөрчих бүдүүлэг зүйл байхгүй ба хүний хувийн эрх чөлөөт байдлыг хүндэлнэ. Гудамжинд цагдаа цэргийн харуул эргүүл гэх мэт сүрдүүлж айлган эмээлгэх зүйл үгүй ба хааяа машинтай хотын эргүүл явна. Биеэ худалдах мэт зүйл байхгүй энэ нь хуулиар хориотой. Эстоничууд бага газар нутагтай цөөн хүн амтай боловч “толгой томтой”(улс болон иргэний бодлого сайн) хүмүүс харин Монголчууд маш том газар нутагтай цөөн хүн амтай боловч “жижиг толгой” - той õүмүүс болжээ гэж бодогдсон. Би эх орон түүх ёс заншлаараа бахархдаг гэвч одоогийн Монголд болж буй муу муухай зүйлийг бодохоор ичмээр, аймаар. Эстоничууд Монгол, Чингис хааны тухай маш сайн мэдэх тул би их баярлаж бахархдаг байсан. Харин надаас одоогийн Монголд болж буй байдлыг асуух вий гэхээс ихэд ичиж айдаг байв. Коммунизм, ардчилал Монголд хэрэггүй хүн бүр нийгмийн идэвхи гаргаж үтэр түргэн иДЭЛХИЙГ  ТОЙРОХ  УРАН ЗУРГИЙН  АЯЛАЛргэний шудрага нийгмийг байгуулж хөгжиж дэвшиж эрх чөлөөтэй амьдарцгаая гэж уриалмаар байна.
Түдэвийн Энхбаатар:Миний уран бүтээлийн төслийг дэмжиж ивээн тэтгэх(байр хоол замûн зардал, зар сурталчилгааны материал, төслийн тухай болон тухайн төсөл хэрэгжигдэх орны тухай өдрийн тэмдэглэлийг тэмдэглэж мөн хүмүүс байгууллагатай холбоо тогтооход хэрэглэгдэх жижиг оврын нөүтбүүк мөн төсөл ба төсөл хэрэгжигдэх орны тухай видео, фото зураг авах жижиг оврын видео, фото аппарат) хүсэлтэй хувь хүн, байгуулëага компани надад è-мэйл (paintingtour.aroundtheworld@yahoo.com) эсвэл шууд миний сайтад захиа илгээнэ үү (www.the-painter.over-blog.com). Мөн зар сурталчилгааны материалûã минь (миний уран бүтээлийн төслийн зурагтай каталоги, ил захидал, хуанли) хэвлэж худалдаанд гаргахад хэвлэлийн компанитай хамтарч ажиллах сонирхолтой байгаа ба бид ашèгаа тохиролцож болoх бa үүнээс олсон ашиг мөн уран зургийн багшийн цалингаас((Улаанбаатар, хөдөөгийн сургууль, эсвэл хүүхдийн урлан бүтээх төвд би уран зургийн багшаар ажиллах,багшлахын хажуугаар уран зургийн дугуйлан хичээлүүлэх, англи хэлний мэдлэгийг хүүхдүүдэд олгох мөн хөдөөгийн хүн ард, байгал ан амьтаны тухай уран бүтээл хийх сонирхолтой байна. Иймд уран зургийн багш шаардлагатай сургуулиуд надтай холбоо барина уу)дараачийн төсөл, бакалавр ба магистрын зэргийн сургалтаа санхүүжүүлэх зорилготой байна. Миний төслийг ивээн татгах байгууллага, компанийн байранд би төслийн уран бүтээлийн үзэсгэлэнгээ (уран зураг, видео, ба фото зураг) гаргаж өөрийн төслийн уран бүтээлээс бэлэглэнэ. Монголын ардын урлагийн хамтлаг, уран нугарагч, уран нугаралтын багшийг гадаадад уран бүтээлийн төсөл, урлагийн тоглолт хийхэд би туслаж өгч чадна. Яагаад гэвэл би гадаад оронд төслөө хэрэгжүүлэх хугацаанд гадаадын олон уран бүтээлч, урлаг соёлын байгууллагатай уулзаж холбоо тогтооно. Гадаадын зарим урлаг соёлын байгууллага гадаадын уран бүтээлчдийн уран бүтээлийн төслийг дэмжиж” уран бүтээлчдийн солилцоо” (Artist In Residence, Guest Artist program) хөтөлбөрийг зохион явуулдаг ба байрлах байр, уран бүтээлээ туурвих байр, хоол, замын болон уран бүтээл хийхэд шаардлагатай хэрэгслийн зардлыг даадаг. Миний тухай болон миний уран бүтээлийн тухай дэлгэрэнгүйã англи хэл дээрхи миний сайтаас үзэж сонирхоíî óó. Би удахгүй сайтаа Монгол хэл дээр болгох гэж байгаа. Миний сайтыг гадаадынхан ихэд сонирхож сайшааж санал сэтгэгдлээ илгээдэг. Би танай сонины газартай хамтран ажиллаж тухайн гадаад оронд байх хугацаандаа өөрийн төслийн явц мөн тухайн гадаад орны мэдээллийг танай сонинд илгээж байх хүсэлтэй байна. Миний уран бүтээлийн төслийг дэмжиж сониндоо энэ тухайг нийтлэж буйд танай сонины хамт олонд би маш их баярлаж байна мөн та бүхэнд ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Сурвалжлагч : Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа, танд уран бүтээлийн амжилт хүсэн ерөөе.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Oyungerel,Delgertstsegt:
Sain baina uu!.!.Minii tosliin tuhai yariltslagig sonindoo niitlesend ah n dahin bayarlasnaa helye.Uuuchlaarai,doorhi zarim zuilsiig buruu tashaa niitlejee iimd soniniihoo neg jijig buland zalruulga hiij niitlej ogno uu.Yagaad gevel unshigchidad buruu oilgolt toruulne.Bid hamt baij baigaad utgin aldaag hyanaj baigaad niitledeg baij gej bi bodoj baina.Mon tolgoi garchigiig"biye setgeleer eruul mongol hun shuu bi "gej bichilgui "Mongol zuraachin Delhiig Toiroh Uran Zurgiin Ayalal"gej bichsen bol iluu onoh baij.:
1.Ongorson zun haluund tsamtsaa tailj gartaa bariad bogino shorttoi yavj baisan yum.Getel namaig or undesgui gutgen doromjilson ner toriig min gutaasan medeelel tsatsagdsan.Ternees bolj bi odoog hurtel biye setgeleer hohirch yavna........gedgiig "2001 oni zuni negen haluun odor tsamtsaa tailan gartaa bariad bogino shorttoi yavj baisan yum.Getel namaig"Shaldan nutsgen haa saagui tenej hesej yavdag, sahal usendee barigdsan teneg galzuu medrel muutai hun "gesen dorimjilson or undesgui gutgej ner toriig min gutaasan medeelel "Deedsiin hureelen"sonind minii zurgiin hamt niitlegdsen.Ene medeellees bolj odoog hurtel biye setgeleer hohirch yavna"..gej zalruulna uu.
2.Estoni ulsad 2 sarin hugatsaa ongoruulj .......gedgiig"3 sar" gej zalruulna uu
3.1990 on garaad angli heltei zarim suvguud nevterch radiogoor BBC-in hogjmiin nevtruuleg sonsoh zergeer l helnii medleg maani ehelsendee............gedgiig"angli heliig 16 nasnaas BBC,VOA-iin hogjmiin hotolboriig sonsoj ulmaar surch ehelsen".....gej zalruulna uu
4.Yer n hyatad,almas,osama geh meteer humuus namaig ikh doromjildog.........gedgiig"Yer n hyatad,almas,osama geh meteer humuus namaig ikh doromjildog,iimd tedend sahal usee urguulah hunii erh buyu sahal us n mongol er hunii chimeg(Chinghis,Khubilai, busad mongolin haaduud urt saihan sahal ustei baisan)gej helmeer baina"....gej zalruulna uu
5.Bas gadaad yavdal ,Ayalal juulchlalin yamand handsan ch ted horongo mongoor tuslakh bolomjgui gesen..........gedgiig"Bas ayalal juulchlalin yamand handahad horongo mongoor tuslakh bolomjgui tsoon tooni surtalchilgaani material ogch boloh yum gesen mon soyolin yam ,manai yamni dergedeh Mongolin Soyol Urlagig Hogjuuleh Sand handval sanhuugeer tuslaj demjih bolomjtoi yum gej hariu ogson"..........gej zalruulna uu(bi Gadaad Yavdlin Yamand tosliin sanhuujiltin tuhai handaagui)
Hundetgesen ,
Tudeviin Enkhbaatar
 

No comments:

Post a Comment